Үйлчилгээний нөхцөл
АЛЬФА ЗОЧИД БУУДАЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ
Уг вебсайт нь Альфа зочид буудлын интернэт худалдааны албан ёсны цахим хаяг
юм. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь манай цахим хуудсаар үйлчлүүлэх,захиалга
хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь зочид вэб сайтаар захиалга хийхээс өмнө
уншиж,танилцаж, хүлээн зөвшөөрч, захиалгаа баталгаажуулсны үндсэн дээр
хэрэгжинэ.
- Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Альфа зочид буудал /цаашид зочид
буудал гэх/ захиалагч /цаашид үйлчлүүлэгч, зочин гэх / хамтад нь /цаашид
талууд гэх/ хамтран хяналт тавина.
- Үйлчлүүлэгч нь захиалга хйихдээ Альфа зочид буудлын цахим хаяг дээрх
энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр
захиалга нь баталгаажиж зочид буудлын үйлчилгээг авах эрхтэй болно.
- "Захиалга" гэдэг нь Зочид буудлын өрөө, үйл ажиллагаа болон биднээс
үзүүлдэг бусад үйлчилгээг урьдчилан мэдэгдэхийг хэлнэ.
- "Зочид буудал" гэдэг нь таны захиалсан захиалгын байрлалыг хэлнэ.
- “Гэрээ” гэдэг нь захиалга болон зочид буудлаас заагдсан нөхцөлүүдийг
зөвшөөрч захиалга хийж буй хэрэгжүүлэлтийг хэлнэ.
- "Вэбсайт" гэдэг нь www.alphahotel.mn
-г хэлнэ.
- "НӨАТ" гэж нэмэгдсэн өртгийн албан татварыг хэлнэ.
- “НХАТ” гэж нийслэл хотын албан татвар
ХОЁР. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС
Энэхүү цахим хуудсаар дамжиж буй бүх захиалгууд дараахь нөхцөлүүдийг дагаж
мөрдөнө.
Та захиалгаа хийж, баталгаажуулахаасаа өмнө уг нөхцөлүүдтэй сайтар уншиж
танилцана уу!
Альфа зочид буудал нь энэхүү олон улсын болон дотоодын захиалгын үйлчилгээг
нэвтрүүлсэнээр зочид үйлчлүүлэгчид маань алсын зайнаас зочид буудалд захиалга
өгч баталгаажуулах гол үндэс болж байгаа юм.
Энэхүү веб хуудас маань зочид буудлын нэрийн өмнөөс онлайнаар захиалга авч
баталгаажуулдаг цахим үйл ажиллагааний систем юм.
Захиалгын баталгаанд зочны биеийн байцаалтыг тодорхой зааж өгдөг учир хувийн
мэдээллээ дэлгэрэнгүй оруулна уу.
ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ
1. Зочид буудлын эрх үүрэг:
- Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, үйлчлүүлэгчдийн мэдээллийн
нууцлалыг зочид буудал бүрэн хариуцна.
- Зочид буудал нь вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл,
урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
- Зочны мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг зочид буудал цаг
тухай бүрт шалгаж байх ба нууцлалыг зочид буудал бүрэн хариуцна.
- Захиалгын дагуу зочдод зочид буудлын үйлчилгээг үзүүлэхдээ
баталгаажуулсан нэр төрөл,үнийг хатуу баримтлан үндсэн болон нэмэлт
үйлчилгээг чанартай үзүүлнэ.
- Зочдыг Зочид буудалд байх хугацаанд буудлын үйлчилгээний эрүүл ахуйн
нөхцөл болон зочдын аюулгүй байдлыг бүрэн хангаж үйлчилнэ.Зочдыг зочид
буудлаас гадагш гарсан тохиолдолд уг хариуцлагыг хүлээхгүй.
- Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад зочид буудлын үйлчилгээний үнэ
тарифт өөрчлөлт орсон тохиолдолд захиалга өгсөн зочинд мэдээллийг хамгийн
хурдан хугацаанд мэдэгдэж цахим хуудасны мэдээллийг шинэчилж оруулна.
- Зочид буудлын дотоод журмыг дагаж мөрдөх шаардлагыг зочинд болон түүний
төлөөлөлд шаардах эрхтэй.
- Үйлчилгээний журмыг удаа дараа зөрчиж ,цаашид үйлчилгээг үзүүлэх
боломжгүй ноцтой зөрчлийг гаргасан зочинг буудлаас гаргах эрхтэй.
- Зочин нэмэлт үйлчилгээ авсан тохиолдолд уг төлбөрийг нэхэмжлэх эрхтэй.
2. Зочны эрх үүрэг
- www.alphahotel.mn цахим
хаяг нь Альфа зочид буудлын өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад
загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг
хориглоно.
- Зочин өрөөний эд хогшил тавилга төхөөрөмжийг эвдэж гэмтээх,
үрэгдүүлэх,алчуур цагаан хэрэглэл авч явах зочны буруутай үйл ажиллагаанаас
эвдэрсэн хохирлыг барагдуулах үүрэгтэй.
- Зочны мэдээллийн үнэн зөв, бодит байдалд зочин бүрэн хариуцлага хүлээнэ.
- Зочин нэгэн зэрэг хэдэн ч захиалга хийж болох бөгөөд захиалгын тоо
хэмжээ үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
- Зочид буудлын үйлчилгээний чанар,стандартад заасан үйлчилгээ үзүүлэхийг
шаардах эрхтэй.
- Зочин нь вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа,шүүмж зэргийг вэбийн
журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Зочид буудлын үйлчилгээний төлбөрт орсон ямарваа нэг өөрчлөлтийн талаар
тайлбар авах эрхтэй.
ДӨРӨВ. ЗАХИАЛГА БОЛОН ЗАХИАЛГА ЦУЦЛАЛТ
1. Захиалга
Зочид буудлын бүх захиалга нь дараах нөхцлүүдээс хамаарна.
- Захиалга өгөх буюу баталгаажуулах үед зочноос кредит / дебит карт болон
хувийн мэдээллийг дэлгэрэнгүй авна.
- Дэлгэрэнгүй мэдээллээ ирүүлээгүй нөхцөлд Захиалга баталгаажуулах
боломжгүй болно.
- Зочид буудал нь тодорхой нөхцөл байдлаас хамаарч захиалга өгөх үед
урьдчилгаа төлбөрийг таниас шаардах эрхтэй.
- Та захиалгаа нэгэнт вебсайтаар хийж баталгаажуулсан бол, таны захиалгыг
бид цахим хуудсанд байршуулж, захиалгын хуваарьт оруулж захиалгын дагуу
зочидыг ирэхэд нь үйлчилгээгээ үзүүлж эхэлнэ.
2. Захиалга цуцлалт
Захиалга цуцлалт нь захиалгаа цуцлаж байгаа зочдод хамааралтай.
- Захиалгаа цуцлахад цуцлуулж буй зочны захиалга дээр өгсөн хувь хүний
мэдээллийг бүрэн хянана.
- Ачаалал багатай энгийн үед Захиалга цуцлахад зочин ирэхээс 3 хоногийн
өмнө ажлын цагт багтаан захиалгын цуцлалт хийсэн тохиолдолд цуцлалтын төлбөр
авахгүй бөгөөд энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд өрөөний 1 хоногийн төлбөр
тооцож авна.
- Аялал жуулчал болон зочид буудалд ачаалал үүсгэсэн онцгой нөхцөл байдлын
үед захиалгаа үндэслэлгүйгээр цуцалсан , Зочид буудалд эрсдэл учруулсан
тохиолдолд Захиалагч тал дараахь төлбөрийг төлнө.
- 30 хоногийн өмнө үнэ төлбөргүйгээр захиалга цуцлах боломжтой.
- Захиалга өгсөн өдрөөс 20 хоногийн өмнө захиалга цуцалвал захиалсан нийт
өрөөний 1 өдрийн үнийн 25% тай тэнцэх
- Захиалга өгсөн өдрөөс 15 хоногийн өмнө захиалга цуцалвал захиалсан нийт
өрөөний 1 өдрийн үнийн 50% тай тэнцэх
- Захиалга өгсөн өдрөөс 7 хоногийн өмнө захиалга цуцалвал захиалсан нийт
өрөөний 1 өдрийн үнийн 100% тай тэнцэх торгуулийг тус тус төлнө.
- Зочид буудал дээр өөрийн биеэр ирсэн зочдод бэлэн мөнгөөр төлбөрийг нь
буцааж олгоно эсвэл, захиалгаа баталгаажуулахдаа өгсөн зочны кредит / дебит
картынх нь дугаараар шилжүүлнэ.
ТАВ.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ БОЛОН ТӨЛБӨР
1. Үйлчилгээний хураамж
- Вэбсайт дээр үзүүлсэн өрөөний үнэнд нэг хүний нэг шөнө хонож байрлах
төлбөр /НӨАТ,НХАТ, өглөөний цай WIFI төлбөр/ багтсан юм.
- Зочин нийт төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөр төлсөн баримтыг олгоно.
- Өрөөний төлбөр, захиалга цуцлалтын төлбөр болон бусад төлбөрийг зочид
буудлын дотоод дүрэм журмын дагуу заасан хугацаанд авна.
- Зочид буудлын өрөөний үнэ нь Монгол улсын төгрөгийн валютаар хийгдэх ба
валют хөрвүүлэх шаардлага гарвал тухайн өдрийн дотоодын валют ханшаар
тооцоолж гаргана.
- НӨАТ нь Монгол улсын татварын тухай хуулийн дагуу мөрдөгдөх бөгөөд
тооцох ёстой хувь хэмжээгээр бодогдоно.
- Хоол унд, бусад үйлчилгээг НӨАТ-ын үнэнд шингээж өгдөг. /Зочид буудлын
хоол, өрөөний үйлчилгээ гэх мэт нэмэлт зүйлсийн үнийг зочид буудлын цахим
хуудсанаас аваарай. /
2. Төлбөр
Бид төлбөрийг дараах аргаар хүлээн авна.
- Гадаад гүйлгээг: Америкийн Express, MasterCard / Diners International,
Diners Club, JCB International Credit Card, Visa; Дебит картууд - Виза /
Делта, Виза
- Дотоод гүйлгээг: Дотоодын бүх карт, Виза, Зээлийн карт, Бэлэн мөнгөөр
- Таны хэд хоног байрлах нь таны хэдэн төгрөгний төлбөр төлсөн эсэхээс
хамаарна. /Төлбөрийг картаар, бэлэн мөнгөөр,төлбөрийн бусад хэлбэрээр хүлээн
авна./
- Зочидыг зочид буудалд байрлаж байхад буудлын дотоод систем өдөр бүр
зочины өрөөнд төлбөр тооцоо нэмэгдэж байгаа эсэхийг шалгадаг. Хэрвээ нэмэлт
төлбөр тооцоо гарсан тохиолдолд тухайн цагт нь төлбөрийг нэхэмжлэнэ. Төлбөр
төлөх боломжгүй бол бид төлбөр тооцооны өөр арга, эсвэл хадгаламжийн
данснаас нь суутгах арга замруу орно. Мөн өрөөндөө нэвтрэх эрхийг нь
хязгаарладаг.
- Зочид нь нийт төлбөрөө зочид буудлаас гарахдаа бүрэн төлөх ёстой. Нийт
төлбөрт ашиглаагүй бараа бүтээгдэхүүний/Мини барнаас/ дүнгийн зөрүүг гаргаж
ашигласан бараа бүтээгдэхүүний /Мини барнаас/ үйлчилгээний төлбөрийг тооцож
авна.
- Зочид буудалд өгсөн захиалган дээрээ нэмж олон өдөр байрлах тохиолдолд
бид таниас байрлах хоногийн төлбөрийг авсаныхаа дараа байрлах хугацааг
сунгана.
ЗУРГАА. ЗОЧИНГ УГТАХ БОЛОН ЗОЧИНГ ШАЛГАН ГАРГАХ
1. Зочинг угтах
- Аюулгүй байдал, ашиг сонирхол, залилан мэхлэхээс урьдчилан сэргийлэхийн
тулд зочинг зочид буудалд зочилох үед түүний захиалга болон хэн болохыг нь
батлах шаардлагатай. Тиймээс паспорт / үнэмлэх /, жолооны үнэмлэх, кредит ба
дебит карт, бусад биеийн байцаалтыг бүртгэж авна. Эдгээр бүртгэлийг дор хаяж
12 сарын турш хадгалж, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, холбогдох
хууль тогтоомжийн дагуу шаардлагатай гэж үзсэн аливаа цагдаагийн ажилтан,
хуулийн дагуу хяналт тавьж ажиллахад үзүүлдэг.
- Зочид нь захиалга өгсөн өдрийнхөө өглөөний 6 цагаас хойш ирээд өрөөндөө
орж болно.
- Өглөөний 6 цагаас өмнө ирсэн зочноос төлбөрийг бүтэн өдрөөр тооцож
нэхэмжилнэ.
- Зочдыг зочид буудал дээр ирээд шууд тохиролцсоны дагуу карт болон бэлэн
мөнгөөр, эсвэл урьдчилж төлсөн төлбөрийн үндэслэл дээр өрөөрүү нь оруулна.
2. Зочинг шалган гаргах
- Зочид буудалд буусан зочидоос гарах өдрийнх нь 11:59 цаг хүртэл зочид
буудлын үйлчилгээг үзүүлнэ.
- Зочид буудлаас гарах ёстой өдрийн 12:00 цагт өрөөгөө хүлээж авна. Тухайн
цагт багтаж өрөөгөө хүлээлгэж өгөөгүй тохиолдолд зочид буудлын журмын дагуу
нэмж төлбөр тооцно.
- Зочид буудалд байрласан зочин нэмэлтээр зочин оруулсан тохиолдолд орсон
зочны төлбөрийг нэмэлтээр авна.
ДОЛОО. ХҮҮХЭД БОЛОН ХҮҮХЭД АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭ
1. Хүүхэд
Зочид буудалд байрлах 16 доош насны хүүхэд насанд хүрсэн хүнтэй хамт байрлаж
насанд хүрэгчдийн хяналтанд байх ёстой.
- Эцэг эх асран хамгаалагчийн хамт буудлаар үйлчлүүлж байгаа 4 ба түүнээс
доош насны хүүхдийн өрөөний төлбөрийг 100%
- 5-12 насны хүүхдэд өрөөний үнэ болон өглөөний цайны үнийг 40% хөнгөлнө.
- Манай буудал нь өрөөнд нэмэлт ор тавьж өгдөг. Нэмэлт орны төлбөрөө
төлөөд уг үйлчилгээг авч болно. Зочид ихтэй ачаалалтай үед нэмэлт ор маань
хязгаартай болж магадгүй.
2. Хүүхэд асрах үйлчилгээ
- Зарим зочид буудлуудад хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг ч манайд энэхүү
үйлчилгээ байдаггүй. Гэвч Манайд байрласан зочид маань хүүхэд асруулах
үйлчилгээг авч магадгүй үүднээс бид албан ёсны хүүхэд асрах үйлчилгээний
байгууллагатай гэрээ хйиж хамтарч ажилладаг. Зочид буудлын өрөөний
“concierge desk” нь хүүхэд харах, асрах агентлагаас асрах үйлчилгээг зохион
байгуулж таньд туслана.
НАЙМ. БУСАД
1. Хүртээмжтэй байдал
- Зочид нь хувийн хэрэгцээнээсээ хамаараад зочид буудалд байгаа 4
ангилалын 45 өрөөнөөс сонгож байрлах боломжтой.Та өөрийн хэрэгцээ
шаардлагандаа тохирсон өрөө сонгохдоо дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг цахим
хуудаснаас болон зочид буудлын +976 75750404 утасруу залгаж асуугаарай. Бид
таны хүссэн хэрэгцээ шаардлагын дагуух тохиромжтой өрөөг санал болгоно.
2. Хохирол барагдуулах тухай
- Зочиныг зочид буудалд байрлаад гарах үед өрөөнд учирсан аливаа эвдрэл,
гэмтэл болоод зочид буудлын эд хогшил алдагдсан тохиолдолд тэдгээрийн нөхөн
төлбөрийг зах зээлийн үнээр бодож зочны дебит/кредит картнаас суутгах эсвэл
бэлэн мөнгөөр авна.
3. Чөлөөт цаг
- Манай зочид буудал нь доороо Монгол Европ хоолны Альфа ресторан, Кофе
Хаус болон Тав тухтай сууж болох лоунжтай билээ. Буудалд байрласан зочид
маань үйлчлүүлэх бүрэн эрхтэй бөгөөд Үйлчлүүлэхдээ тухайн ресторан лоунжны
дүрмийг дагаж мөрдөнө.
4. Машины зогсоол
- Зочид буудал нь гаднаа өөрийн эзэмшлийн машины зогсоолтой.
- Зогсоолын тоо хязгаартай байдаг учир зарим ачаалал ихтэй үед сул зогсоол
байхгүй байж болзошгүй.
- Таны захиалга машины зогсоолоос хамаарч байвал бид танд зогсоол хадгалах
үйлчилгээг үзүүлж болно.
- Зогсоол дээр таны машин ямар нэгэн эрсдэлд орвол зочид буудал хариуцлага
хүлээхгүй.
5. Үйл ажиллагаа
- Зочид буудлын дэргэдэх ресторан лоунжид ямар нэг тэмдэглэлт арга
хэмжээ,баяр ёслол,хурал цуглаан хүлээн авалт болдог
- Зочин нь нээлттэйгээр зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд оролцож
болно.
- Зочин нь ресторан лоунжед үйл ажиллагаа зохиох бүрэн эрхтэй.Мөн
захиалгаар үйлчлүүлж байгаа зочдод нийт үнийн дүнгээс 20% хөнгөлнө.
6. Тамхи татах
Зочид буудал нь тамхи татахыг зөвшөөрдөг өрөө зөвшөөрдөггүй өрөө гэсэн 2
өрөөний сонголттой.
- Татхи татахыг зөвшөөрдөггүй өрөөнд танхимд тамхи татахыг хориглоно.
- Бусад үйлчилгээний танхимд тамхи татахыг хориглоно.
- Зочид буудлаас гадагш 50м2 газарт танхимд тамхи татахыг хориглоно.
7. Тэжээвэр амьтан
- Зочид буудалруу гэрийн тэжээвэр амьтан болон нохой муур оруулахыг хатуу
хориглоно.
8. Давтагдашгүй хүчин зүйл
- Альфа зочид буудал нь талуудын хүсэл зоригоос хамаараагүй Үер, газар
хөдлөлт, цаг уурын онцгой нөхцөл байдал, байгалийн гамшиг, гал түймэр,
цахилгаан эрчим хүчны асуудалд хариуцлага хүлээхгүй.
- давагдашгүй хүчин зүйлс болох гоц халдварт өвчин, хилийн хорио, бослого,
үймээн самуун зэргээ гарсан хохиролд ямар ч хариуцлага хүлээхгүй.
9. Хууль ба Бүрэн эрхийн хүрээ
- Захиалга хийх гэрээ болон захиалгатай холбогдон үүсэх асуудлыг Монгол
Улсын хуулиар зохицуулна.
- Монгол улсын шүүх нь захиалга болон гэрээнд хамааралтай аливаа маргааныг
шийдвэрлэх үүрэгтэй.
- Талууд тус бүрдээ Монгол улсын шүүхэд хэрэг маргааныг таслах хүсэлтээ
өгч, шүүхэд шилжүүлэх бүрэн эрхтэй.
[ « Өмнөх | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараахь » ] |