Нууцлалын бодлого
АЛЬФА ЗОЧИД БУУДЛЫН НУУЦЛАЛЫН БОДЛОГО
НЭГ. БАТАЛГАА
Альфа зочид буудал нь цахим хуудсаар захиалга хийсэн зочны мэдээллийн
нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд
бүрэн ханган ажиллана.
ХОЁР. ЗОЧНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ
Цахим хуудасны захиалгын Системд зочны оруулсан мэдээлэл нь зочны өмч бөгөөд
Альфа зочид буудлын зочны зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр
ашиглахгүй болно.
- Зочид буудалд байрлахаар ирсэн зочныг захиалага өгсөн зочин мөн эсэхийг
шалгахад
- Төлбөр төлөх кредит/дебит карт нь хувь хүний мэдээлэлтэй тохирч байгаа
эсэх
- Захиалгын дагуу ямар нэгэн өөрчлөлт ороход эргэж холбогдохын тулд
- Зочид буудлын аюулгүй байдлыг хангахад
- Захиалгын системийг шинэчлэхийн тулд системийн хяналт, сайжруулалт,
хөгжүүлэлтэнд тест хийхэд
- Цахим хуудсаар захиалга өгдөг зочдын ерөнхий судалгаа гаргахад
ГУРАВ. ЗОЧНЫ МЭДЭЭЛЛИЙГ БУСДАД ТҮГЭЭХ
- Альфа зочид буудал нь зочид үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг
гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс
гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.
- Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар
ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
ДӨРӨВ. ЗОЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ
- Зочны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр
нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ.
- Зочны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалах бөгөөд манай
мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан.
ТАВ. НУУЦЛАЛЫН БАТАЛГААНЫ ЖУРМЫН ШИНЭЧЛЭЛТ
- Энэхүү “Нууцлалын баталгаа”-ны заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв
Альфа зочид буудлын веб хуудасны “Нууцлалын баталгаа” өөрчлөгдөх,
шинэчлэгдэх тохиолдолд Үйлчлүүлэгчийн өгсөн мэдээлэл,бүртгүүлсэн цахим хаяг
руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулна.
- Үйлчлүүлэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын баталгаа”
захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын
баталгаа”-г захиалсан үйлчилгээг авч дуусах хүртэлх хугацаанд хүчинтэйд
тооцох болно.
[ « Өмнөх | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараахь » ] |